1. Монголчууд аа. Яг энэ өдөр түүхэнд бичигдэнэ. Бид Монголын түүхийг үргэлжлүүлэхээр энд цуглараад байна.
Аливаа ард түмний түүх гэдэг хөгжил дэвшилийн, сайн сайхан амидралын төлөө тэмүүлэлийн гэрч болдог. Тийм л түүхийн эхлэл өнөөдөр эхлэж байна.
Бид 20 жил зогссон түүхээ үргэлжлүүлэх гэж байна. Бид сүүлийн 20 жилийн алдаа завхралыг засан залруулж түүхийн хуудасыг нээх гэж байна. Монголын ард түмэн түүхийн эзэн болохоос биш аль нэг эвсэл холбоо нам хөдөлгөөн түүхийн эзэн биш.
2. Монголын ард түмэн юм үзэж нүд тайлсан соёлтой ард түмэн юмаа. 20 жил тэвчиж 20 жил хүлээцтэй байна гэдэг ямар их соёл вэ, ямар их хүмүүжил вэ.
Энэ соёлтой хүмүүжилтэй ард түмэн өнөөдөр Сүхбаатарын талбай дээрээ бас л их соёлоо харуулан соёлтой цугларчээ. Энэ талбай бол Монголын ард түмний талбай. Монголчуудын талбай.
Яагаад бид өнөөдөр энд нэгдэцгээв? Яагаад гэвэл монголчууд монголын төрөө төвхнүүлэх гэж энд нэгдээд байна.
3. Хэн бидний Монголчуудыг ийм байдалд хүргэв? Хэн бэ гэвэл ардчилалаас төрсөн шуналтангууд. Монголын ард түмэн сүүлийн 20 жил энэ шуналтангуудын ичгүүр сонжуургүй улс орноо хувааж идэж уухыг харлаа.
Энэ бол Монголчуудын гашуун туршлага. Шунал гэдэг юуг ч, бас хэнийг ч хүндэлдэггүй юм байна. Шунал Монголыг минь хүндэлсэнгүй. Шунал өнөөдөрөөс эхлэж Монголын нэг номерийн дайсан.
4. Шунал хаяггүй биш хаягтай. Тэр хаяг бол эрх баригч намууд. Бидний 20 жилийн гашуун туршлага бол төрд хэзээ ч шуналтай хүнийг томилж болохгүй шүү гэсэн гашуун туршлага. Бид авлигатай тэмцэнэ гэдэг чинь шуналтай тэмцэхийг л хэлж байгаа шүү дээ.
5. Тиймээ, бидний хийх шуналын эсрэг тэмцэл өнөөдөр эхлэж байна. Гэхдээ энэ тэмцэл сэтгэлийн хөдөлгөөнөөр хийгдэх биш харин алсаа бодсон тийм л түүхэн тэмцэл болох ёстой. Нэгэнт л төр гэдэг чини ард түмний төр учраас жинхэнэ төрийн эзэд бол ард түмэн Та нар шүү. Тиймээс ард түмэн Та нар төрийг босгодог, бас болохгүй бол буцаагаад буулгадаг. Төрд ард түмнээс томилогдож очдог болохоос биш Тэднийг хэн ч гуйгаагүй.
Монголд төрийг шуналтангуудаас салгаж авах цаг нэгэнт болжээ. Ард түмэн дахиж сонголтоо хийх тийм хариуцлагатай цаг үе өнөө маргаашгүй ирэх нь байна. Тиймээс Ард түмэн энэ Сүхбаатарын талбай дээрээ “Түр засгийн газараа ” байгуулах зайлшгүй үүрэг хариуцлага иржээ. Түр засгийн газраа байгуулцгаая.
6. Тэмцэгчид ээ Шинэ цаг, Шинэ Монгол айсуй.
Энэ бол жинхэнэ баярын өдөр. Хамаг Монгол өнөөдөр зөвхөн Монголдоо биш тив дэлхийгээр баярлах тийм аз жаргалтай өдөр шүү.
Өнөөдөр шинэ улстөр, цэвэр улстөр, Монголын төлөө улстөр эхэллээ. Бид бас хувьтай хүмүүс юм.
Бид үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой, бидний өмнө их ажил байна. Гэхдээ бид өндөр ёс суртахуунтай, өндөр мэдлэгтэй улс төр хийх болно. Үүнийг би энд батлан хэлие.
Монголчуудаа бид чадна. Ура ура ура.
Өнөөдөр бидний баярын өдөр
Долдугаар сарын 1-ны үймээний үер гэмтсэн цагдаа гэмтлээ даалгүй нас барлаа
Долдугаар сарын 1-ны хор уршиг одоо ч үргэлжилсээр. Тухайн үед албан үүргээ гүйцэтгэж явсан 532 цагдаагийн албан хаагч бэртэж гэмтсэн. Гэмтэл авснаас дараа нь гарах гайг бие сэтгэл болон гэр бүлээрээ бүгд хүртсэн. Ихэнх нь ажиллах чадваргүй болж, залуугаараа групп тогтоолгон гэртээ хэвтээ. Нэг цагдаа гэмтлээ даалгүй нас барчихлаа. Энэ нь бусад цагдаа нарын ар гэрт хүндээр тусч эхэллээ. Олигтойхон эмчилгээнд хамрагдаж (цааш…)
Гэрлээ унтраацгаая
Гамшгийн хэмжээнд очсон уур амьсгалын өөрчлөлтөд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангаас анх 2007 онд санаачлан “ Эх дэлхийн цаг” хэмээх арга хэмжээг зохион явуулж эхэлсэн юм. Энэ үеэр нэг цагийн турш та гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтрааснаар эх дэлхийгээ аврах тэмцэлд өөрийн биеэр оролцоно гэсэн үг.
2011 оны 3-р сарын 26-ний Бямба гаригийн 20.30-21:30-ийн хооронд Сүхбаатарын талбайд “Эх дэлхийн цаг”-ийн гэрлээ унтраах арга хэмжээг тэмдэглэнэ.
Японы газар хөдлөлт дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ
Хятадын төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн банк санхүүгийн судалгааны хүрээлэнгээс өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Японы газар хөдлөлт нь дэлхийн боловсруулах салбар, эрчим хүчний бодлого, үнэт цаасны бирж гэсэн дөрвөн салбарт маш том нөлөө үзүүлэх болно гэжээ. Японы цөмийн цахилгааны тоног төхөөрөмж нь эвдэрснээс болж тус улс цаашид 10-15 хувийн цахилгааны хомсдолд орж магадгүй. Энэ нь Японы боловсруулах салбарт олон талаараа нөлөөлөх болно.
Түүнчлэн цахилгааны хомсдол үүссэнээс болж аж үйлдвэр, ханган нийлүүлэх, үйлдвэрлэлийн сүлжээнд үлэмж сөрөг нөлөө учруулж мэдэх юм гэжээ. Японы голлон үйлдвэрлэдэг дээд зэргийн нарийн сэлбэг хэрэгсэл, электрон бүтээгдэхүүний (цааш…)
Шатахууны татварыг нэмжээ

ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнээ 2011 оны 3 дугаар сард А-80 автобензин тонн тутамдаа 14, АИ-92 автобензин 18, дизелийн түлш 125 ам.доллараар бууруулжээ. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн дизелийн түлшинд “0” төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 130 мянган төгрөг болгож, АИ-92 автобензинд 230 мянган төгрөгийн татвар ногдуулж (цааш…)
“Academy Awards-2011” -ын шилдгүүд
Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас зохион байгуулсан “Academy Awards-2011” наадам өчигдөр шилдгүүддээ тодрууллаа.
“Academy Awards-2011” наадамд нийт 34 кино нэр дэвшиж шилдэг 18 номинациар шилдгүүдээ нэрлэв. “Academy Awards” наадмаас “Зөрлөг” уран сайхны киноны уран бүтээлчид нийт дөрвөн номинацид шагнал хүртлээ. “Academy Awards-2011” наадмын шилдгүүд
- Шилдэг кино –“Зөрлөг” уран сайхны кино (цааш…)
Дэлхийн дулаарал ургамлаар хооллогч шавьжид сөргөөр нөлөөлж байна
Нарны цацрагийн хорт туяа болон халалтын өнөөгийн байдал ургамал, шавьж зэрэгт хэрхэн нөлөөлж буйг Мичиганы их сургуулийн эрдэмтэд судалжээ.Агаарын хэм, дэлхийд тусах хорт туяаны хэмжээ цаашид ч нэмэгдэх хандлагатайг эрдэмтэд онцолсон байна. Дулаарал бусад амьд организмаас илүү ургамлын аймагт хор учруулж буй. Ингэснээр ургамлаар хооллогч шавьжид нөлөөлж хувьслын өөр үеийн анхны алхам тавигджээ.
Судалгаагаар мөн нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ сүүт өвсөнд хэрхэн нөлөөлж буйг тодруулжээ. Сүүт өвс нь өөрийгөө хамгаалж химийн (цааш…)
83 дахь удаагийн Академи наадам
Дэлхийн хамгийн алдартай бас нэр хүндтэй шагнал гардуулах ёслол бол яахын аргагүй Оскарын кино наадам байдаг билээ.Бүхий л нэр хүндтэй урлагын одод цугларч нэг өдөр хамгийн шилдгээ шалгаруулдаг энэхүү наадам өчигдөр буюу 2 сарын 27нд 83 жилдээ зохион байгуулагдан шилдгүүдийг нэрлэжээ.Уг наадмын хөтлөгчөөр жүжигчин Анна Хадавэй болон жүжигчин Жэймэс Фрэнко нар хөтлөн явуулсан бөгөөд гэнэтийн бэлгээр дүүрэн үдэш болж өнгөрсөн билээ.Мөн жил бүр уламжлал мэт байдаг улаан хивсний ёслол маш гайхалтай болж өнгөрсөн бөгөөд өнгөрсөн жилийнхийг бодвол оддын хувцас бага зэрэг энгийн мэт санагдсан ч гайхалтай даашинзнууд их байсан билээ.
Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин:
- Javier Bardem in “Biutiful” (цааш…)
2014 онд Улаанбаатар утаанаас сална
Ерөнхийлөгчийн санаачилсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг УИХ баталсантай холбогдуулан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Ерөнхийлөгчийн хоёр зөвлөхтэй хамтран өчигдөр “Иргэний танхим”-д сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нийслэлийн агаарын бохирдлын тухай хэлэлцээд гамшгийн хэмжээнд хүрсэн гэж дүгнэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ асуудлаар хууль боловсруулах үүрэг өгсөн юм.
“Энэ хууль ердийн журмаар хүчин төгөлдөр болно. Агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газрын тогтоол, нийслэлийн ИТХ-ын шийдвэр, УИХ-аас баталсан хөтөлбөр байдаг ч энэ асуудлыг зохицуулсан хууль байгаагүй. Энэ хуулийн (цааш…)
Хурдтай инфляци
Энэ жил дэлхий нийтээрээ инфляцын дарангуйлалд байх нь гэж эдийн засагчид үзэж буй билээ. Учир нь, хүнсний үнэ нэмэгдэж байгаатай холбон үүнийг тайлбарлаж буй юм. Мөн эдийн засгийн суурь үнийг тодорхойлогч нефтийн ханшийн өсөлт ч хамаатай гэдэг. Тэгвэл манай улсын хувьд инфляц өнөөдөр 13 хувьтай байна. Эдийн засагчид энэ онд инфляц 25 хувьд хүрнэ хэмээж байгаа.
Монголбанк инфляцыг барихын тулд бодлогын хүүгээ чангалж, 11 хувь болгосон. Үүнийгээ ч буулгахгүй гэж мэдэгдсэн билээ. Мөн ам.дол-ларын ханш унаж буй тул иргэд хадгаламжаа үл хөдлөх хөрөнгө болгох гэж хичээх болсон. Энэ нь бас л инфляцад нөлөөлөх нэг шалтаг болжээ. Манайд инфляц хөөрөгдөх (цааш…)







