Би хаана байнаа? Хов хоосон, хав харанхуйн дунд би юу хийж зогсоо юм бол? Зогсох ч гэждээ миний хөл доор юу ч алга. Би хөлтэй юм байна . . .
Надад тулах цэг гишгэх газар алга. Түнэр харанхуйд дуу чимээ, гэрэл гэгээ мэдэгдэхгүй юм. Зүгээр л нүх шиг тас харанхуй. Өчүүхэн ч болов гэрэл тусаасай. Тэгвэл түүгээр баримжаалахсан. Эргэн тойрон юу ч байхгүй тул би өөрийгөө хардаг эсэхээ ч мэдэхгүй юм. Би ингэхэд чухам яг юу юм бол? . . . Би айж эхэллээ. Надад айдас байдаг юм байна . . .
Гэхдээ хичнээн айдастай байсан ч надад мэдэж байгаа гэхээсээ илүү мэдрэгдэж байгаа юм нэг байв. Тэр нь юу вэ гэвэл би нэг тийшээ явах ёстой. Чухам хаашаа юм бол? Ийшээ юм болов уу? Үгүй ээ, тийшээ юм болов уу? гэсээр би байран дээрээ (цааш…)
Хав харанхуй, хий хоосон дундуур (Өгүүллэг)
2011 оны ордны зурхай
Хонины орд 21.03-19.04
Ирэх жил хониныхны хувьд олон зүйлийг шинээр хийж турших жил. Бархасбадь гаригийн нөлөөгөөр та ер бусын далдын хүчинд илбэдүүлсэн мэт урам зоригтой байна.
Ажил:
Таны чармайлт талаар өнгөрөхгүй. Ажилдаа хичээл зүтгэл гаргаж, чармайх жил тул ганцаардах цаг гарахгүй. Харин сэтгэлийн амар амгаланг хайж, түр боловч ганцаараа байхыг хүсэх өдрүүд олон тохионо. Ямар ч харилцаанд зайлшгүй буулт хийх шаардлага гарна.
Хайр дурлал:
Хайр дурлал чинь үүлэн дунд хөвөхтэй адил байна. Бархасбадь болон Санчир гариг амрагийн чинь хайр сэтгэл, зан суртахуунд эерэгээр нөлөөлнө. Тиймээс амрагийнхаа үгийг сонсч, дуулгавартай байж чадвал хайрын бал бурмаас нь ханатлаа хүртэнэ. Хайртай хүнээ ойлгохыг хичээж, эсрэг хүйстэндээ эелдэг хандвал Цолмон гараг таныг ивээнэ.
Мөнгө:
Мөнгөний урсгал таныг чиглэж байна. Тий¬мээс сайн ажиллаж, (цааш…)
Бид яагаад мах идэх хэрэггүй вэ?
Амьтны мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэдэггүй хүмүүсийг цагаан хоолтон гэдгийг хүмүүс сайн мэддэг. Зарим нь монгол хүн хэдэн мянган жил хүнсэндээ мах хэрэглэсээр ирсэн болохоор махыг хортой гэх нь утгагүй гэх. Нөгөө хэсэг нь алагдсан малын мах “муу энергитэй” болохоор хүнийг аажмаар мөхөөж байдаг гэнэ.
Тэгвэл бид яагаад мах идэх хэрэггүй вэ?
1-рт хүн угаас махчин байхаар бүтээгдээгүй бидний физиологийн бүтэц өвсөн тэжээлтэнтэй илүү төстэй. Бид анхнаасаа ногоон хоолтон байсан бөгөөд (цааш…)
Өдөр бүр хагас цаг алхвал хорт хавдараар өвчлөхгүй
Английн судлаачдын үзэж байгаагаар өдөр бүр хагас цаг хурдан алхвал хорт хавдараас урьдчилан сэргийлэх боломжтой гэнэ. Энгийн алхаанаас эхлээд хурдан алхах нь хүний биеийн бүх эрхтэний үйл ажиллагааг сайжруулдагаас хорт хавдарын эрсдэлийг бууруулдаг байна.
Алхах дасгалыг зуны улиралд өглөө, оройд, харин өвлийн утаа, агаарын бохирдолттой үед утаа багассан хойно буюу өглөө 9-10 цагийн үед, орой эртхэн хийвэл зохимжтой. Гэхдээ гэнэт хурдан алхаж болохгүй. Эхлээд (цааш…)
Сэтгэл зүйн дайралтаас өөрийгөө хамгаалж сураарай
Хэрэв хүн аливаа асуудалд өөрийгөө хянаж чадахаа больж, сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй, уурласан, цухалдсан байдал гаргадаг бол тэр хүн хүмүүстэй ажиллаад хэрэггүй” гэсэн үг байдаг. Энэ бол дарга, үйлчлэгч, менежер, худалдагч, ер нь хүнтэй харьцаж ажилладаг бүхэнд хамаатай. Сэтгэл зүйн хамгаалалттай байдал гэдэг бол хүн бүрт байдаггүй сайхан чанар билээ. Үүнд мэдлэг боловсрол, төлөвшил, аливаад хандах хандлага, анхааралтай байдал, асуудлын голыг олох, анализ хийх чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, сэтгэл зүйн тогтвортой байдал зэрэг нөлөөлдөг.
Танд сэтгэл зүйн дайралтад хамгаалалт хийх хамгийн сайн аргуудыг танилцуулж байна.
“Салхивч” арга
Хашхирч цовхчиж, хорон үгээр утаж байгаа энэ хүний юу нь тэгтлээ танд нөлөөлж, таныг тухгүй байдалд оруулж, сэтгэлээр унахад хүргэж байгаад эхлээд анализ хийж үз. Түүний хэлсэн үг үү, ярьж байгаа өнгө аяс уу эсвэл хөдөлгөөн үү.
Үүний дараа та ганцаараа байхдаа өнөөх хүний хэлсэн үг, үйл хөдлөл, бие авч явсан байдал зэрэг сэтгэл зүйн цохилт болсон зүйлүүдийг сана. Уур чинь хүрч, дотор чинь гал дүрэлзэх шиг (цааш…)
Таны хувцаслалт хэн болохыг тань бусдад мэдээлдэг
Таны сонгож өмссөн хувцас боловсрол, зиндаа, мэргэжил, зан аашыг тань тодорхойлохоос гадна чухам хэн болохыг бусдад мэдээлдэг гэдгийг Та мэдэх үү?
Магадгүй анзаардаггүй ч байж болох юм. Таны амьдралын хэв маягт үл нийцэх хувцаслалтаас болж сэтгэл санаагаар гундуу явах, хэн нэгэнтэй уулзаж, тааралдахаас ичиж айх зэрэг нь ажлын бүтээмжид ч эсрэгээр нөлөөлдөг. Тиймээс хэрхэн зөв хувцаслах талаар 8 дүрмийг сонирхуулъя.
1. Та олны дунд, хариуцлагатай ажил хийдэг бол хэт задгай, театрт очих гэж буй мэт хувцаслаж хэрхэвч болохгүй.
2. Хариуцлагатай ажил хийдэг ч насандаа тохироогүй, хуучинсаг, хэт намбалаг мэт харагдуулах хувцаснаас бас татгалзах хэрэгтэй. Ийм хувцаслалтыг (цааш…)
Хэрхэн хуурамч үнэртэй ус худалдан авахгүй байх вэ?

Манай орны хувьд жинхэнэ оригнал бүтээгдэхүүн олно гэдэг маш хэцүү байдаг. Тэр тусмаа үнэртэй ус бол хамгийн эрсдэлтэй худалдан авалт байдаг шүү дээ. Түрхээд хэр удаан үнэрээ хадгалж байгааг, харшил өгж байгаа эсэхийг нь мэдэхэд хэцүү. Харин худалдан авсан хойно хулхи бараа гэдгийг нь бид мэддэг. Тэгвэл хэрхэн жинхэнэ оригнал эсэхийг нь мэдэх вэ? 1. Хуурамч барааг гаднаас нь хараад танихад маш хэцүү байдаг. Учир нь тэднийг яг адил дууриаж хийсэн байдаг. Мөн алдартай, нэртэй, үнэтэй гэсэн бүх л үнэртэй уснуудыг хуурамчаар хийж чадна. Тэгэхээр хэт үнэтэй үнэртэй уснууд хуурамч байдаггүй гэж бодож болохгүй юм. Тиймээс эхний мэдэх ёстой зүйл бол ямар ч төрлийн , ямар ч улсын, ямар ч брэндийн (цааш…)
Аз жаргалын нууцууд
Та аз жаргалыг хайн хорвоог туулдаг. Гэтэл тэр нь гар сунгах төдийхөн зайд л байж байдаг шүү дээ хэмээн мэргэд хэлжээ. Нэг дэхь нууц: “Хандлагын хүч” Миний аз жаргал амьдралд хандах хандлага дээр тогтоно. Миний оюун ухаан бэлэн байгаа тэр л хэмжээгээр би аз жаргалтай байна. Энэ мөчөөс эхлээд миний оюун ухаан аз жаргалыг мэдрэхэд бэлэн байх болно. Хэрвээ би сайн зүйлийг хүлээвэл голцуу л түүнээ амсах болно. Аз жаргал гэдэг миний хэзээ ч хаана ч хийж болох сонголт. Зөв (цааш…)
Харшилтай хүн астам тусах эрсдэл өндөр
Өчигдөр астмын эсрэг дэлхий нийтийн өдөр байсан. Үүнийг тохиолдуулан нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ төрлийн өвчтэй хүмүүст зөвлөгөө өгөн үнэ төлбөргүй шинжилгээ хийлээ.
Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ өвчин агаарын бохирдол, эмийн зохисгүй хэрэглээ, удамшил зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй байдаг. Харшилтай хүн астам тусах эрсдэл өндөр байдаг байна. Харшилтай хүүхдийн 80 хувь, (цааш…)
Газар хөдөлбөл яах вэ?
Байшин дотор байвал
- Ширээ болон бусад бат бөх тавилгын доогуур орж нуугд, газар хөдлөлт дуустал тэндээ тэсээрэй, хэрэв таны эргэн тойронд ширээ эсвэл доогуур нь орох бат бөх тавилга байхгүй байвал өөрийн нүүр болон толгойгоо гараараа нууж барилгын даацын хаана эсвэл буланд нуугд
- Шил, цонх, хаалга болон бусад унаж болох зүйлээс хол бай, чийдэн, тавилга гэх мэт
- Хэрэв та орон дотроо байсан бол, тэндээ үлдэж өөрийн толгойгоо дэр, хөнжил гэх мэт зүйлээр хамгаал, таны ор доогуураа орж хэвтэх зайтай бол орон доогуураа орж хэвт гэхдээ таны ор нь дээр унах зүйл байхгүй бол шүү дээ, хэрвээ ор нь дээр (цааш…)







(2 санал)