www.bugdeeree.mn » Just another WordPress weblog

ДЭЭЖИС

Блогчдид оо, блогоо рекламдаарай

Сайн байцгаана уу, уншичид аа, Бүгдээрээ.мн сайт дээр шинээр нэмсэн Блог танилцуулга булан танд өөрийн хөтөлдөг блогоо олон нийтэд үнэгүй рекламдах боломжийг олгож байна. Та энэхүү танилцуулгатаа блогийн баннераа мөн тавьж бусадтай солилцож болно.
Та Бүгдээрээ.мн сайтад бичих эрхтэй бол таны блог блогийн үйлчилгээ үзүүлдэг аль ч сайтад байсан чөлөөтэй сурталчилах боломжтой.

Хэрэв та Бүгдээрээ.мн сайтад бүртгүүлж амжаагүй бол pmaster@bugdeeree.mn мэйл руу Бүгдээрээ.мн сайтад элсэх хүсэлтээ, өөрийн Иргэн сэтгүүлчээр бичлэг бичихээр сонгосон нэрийн хамт ирүүлээрэй.

СОНИН САЙХАН

Японы газар хөдлөлт дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ

Хятадын төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн банк санхүүгийн судалгааны хүрээлэнгээс өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Японы газар хөдлөлт нь дэлхийн боловсруулах салбар, эрчим хүчний бодлого, үнэт цаасны бирж гэсэн дөрвөн салбарт маш том нөлөө үзүүлэх болно гэжээ. Японы  цөмийн цахилгааны тоног төхөөрөмж нь эвдэрснээс болж тус улс цаашид 10-15 хувийн цахилгааны хомсдолд орж магадгүй. Энэ нь Японы боловсруулах салбарт олон талаараа нөлөөлөх болно.

Түүнчлэн цахилгааны хомсдол үүссэнээс болж аж үйлдвэр, ханган нийлүүлэх, үйлдвэрлэлийн сүлжээнд үлэмж сөрөг нөлөө учруулж мэдэх юм гэжээ. Японы голлон үйлдвэрлэдэг дээд зэргийн нарийн сэлбэг хэрэгсэл, электрон бүтээгдэхүүний (цааш…)


Гэрлээ унтраацгаая

Гамшгийн хэмжээнд очсон уур амьсгалын өөрчлөлтөд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангаас анх  2007 онд санаачлан “ Эх дэлхийн цаг” хэмээх арга хэмжээг зохион явуулж эхэлсэн юм. Энэ үеэр нэг цагийн турш та гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтрааснаар эх дэлхийгээ аврах тэмцэлд өөрийн биеэр оролцоно гэсэн үг.
2011 оны 3-р сарын 26-ний Бямба гаригийн 20.30-21:30-ийн  хооронд Сүхбаатарын талбайд “Эх дэлхийн цаг”-ийн гэрлээ унтраах арга хэмжээг тэмдэглэнэ.


БЛОГ ЕРТӨНЦ

2011оны хавар зуны гуталны загварын чиг хандлага

2011оны хавар зуны гуталны загвар ямар байх бол гэж бодож байгаа бүсгүйчүүд цөөнгүй байгаа бизээ. Аль болох товч тодорхой энэ оны гуталны загварын чиг хандлага ямар байхыг сонирхуулъя.

Энэ жилийн гуталны өнгө болон загвар нэлээн этгээд талруугаа тодорхойлогдож байгаа нь анзаарагдсан бөгөөд хурц (цааш…)


i-ТАЛБАЙ

Хав харанхуй, хий хоосон дундуур (Өгүүллэг)

Би хаана байнаа? Хов хоосон, хав харанхуйн дунд би юу хийж зогсоо юм бол? Зогсох ч гэждээ миний хөл доор юу ч алга. Би хөлтэй юм байна . . .
Надад тулах цэг гишгэх газар алга. Түнэр харанхуйд дуу чимээ, гэрэл гэгээ мэдэгдэхгүй юм. Зүгээр л нүх шиг тас харанхуй. Өчүүхэн ч болов гэрэл тусаасай. Тэгвэл түүгээр баримжаалахсан. Эргэн тойрон юу ч байхгүй тул би өөрийгөө хардаг эсэхээ ч мэдэхгүй юм. Би ингэхэд чухам яг юу юм бол? . . . Би айж эхэллээ. Надад айдас байдаг юм байна . . .
Гэхдээ хичнээн айдастай байсан ч надад мэдэж байгаа гэхээсээ илүү мэдрэгдэж байгаа юм нэг байв. Тэр нь юу вэ гэвэл би нэг тийшээ явах ёстой. Чухам хаашаа юм бол? Ийшээ юм болов уу? Үгүй ээ, тийшээ юм болов уу? гэсээр би байран дээрээ (цааш…)