Тэнгэрийн тамгатай гээд байгаа нь эхийн хэвлийд дөнгөж бий болж байгаа тэр л цаг үед өөрийн төрүүлсэн аавын эсвэл ээжийн удам угсаа гарвалын аль нэг талаас тусгай мэнгээр тэмдэглэгдэн уг удмаа залгамжлан тэднийхээ ивээлийн дор заавар зөвлөгөө аван аж төрөхөөр томилогдсон хүнийг хэлдэг байна. Уг залгана гэхээр аавын талаас, удам залгана гэвэл ээжийн талаасаа хамааралтай болчихдог. Тэнгэрийн тамгатай бүхэн заарин удган болдог хэрэг үү гэвэл бас үгүй болтой юм байна. Одоо цагийн залуухан бөө нар өөрсдийнхөө уг удмын учрыг хагас дутуу олчихоод чухам л өөрсдийгөө яая даа гэж байж баахан шавь нартай болох гээд байдаг болтой. Ер нь бол заарин удган хүний тэнгэрийн шавь нарын тоо хязгаартай байдаг, мөн бөөгийн багш болохын тулд цөөнгүй шалгуур байдаг гэдгийг мэддэггүй байна. Тиймээс л багшлах үүргээ мөнгө олох эрх болгоод ядарч зүдэрсэн олон хүмүүсээр тоглож суудаг нь тун тоогүй. Тамгатай аль (цааш…)
Тэнгэрийн тамгатай хүмүүс
Ажил дээрээ жаргалтай байх зарчмууд
Та өдөр бүр амьдралынхаа хэдэн цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг вэ. Хууль ёсоор бол найман цаг. Энэ бол урт хугацаа. Харин Та энэ мөчүүдийг аз жаргалтай өнгөрүүлж чаддаг уу. Ажлын ачаалал эсвэл хүмүүсийн хоорондын харьцаанаас үүдэлтэй сэтгэл зүйн дарамт таныг шаналгасаар байна уу.
Юутай ч ажил дээрээ аз жаргалтай байдаггүй гэж гурван хүн тутмын нэг нь хариулдаг гэсэн статистик мэдээ байдаг юм байна. Та тэдний нэг нь үү, эсвэл …
Юутай ч сэтгэл зүйчид харин эсрэг тайлбар өгч байна. Ажил дээр үүссэн дипресс, стрессийг давж гарах, түүнд өртөхгүйн тулд хамт олон болон даргатайгаа ажиллахад бага боловч аз жаргалтай байдаг гэдэгт итгэх хэрэгтэй хэмээн тэд зөвлөж байна. Үүний тулд яах ёстой вэ.
Юуны өмнө тун энгийн дараахи зөвлөмжийг хэрэгжүүлэхийг хичээгээрэй.
Ажил дээр тань хүндрэлтэй асуудал гарвал (цааш…)
Өнөөдөр дээлтэй өдөр
За хүсэн хүлээсэн шинийн наймны билэгт сайн өдөр буюу хүсэн хүлээсэн ДЭЭЛТЭЙ ӨДӨР маань боллоо. Энэ өдрийн хүрээнд ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ХҮН ТАНД зориулан дараах АРГА ХЭМЖЭЭ ХӨНГӨЛӨЛТҮҮДийг дараах байгууллагууд амлаад байна аа.
- Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх музей энэ өдөр ДЭЭЛТЭЙ ИРСЭН хүн бүрт үнэгүй үйлчлэхээр боллоо.
- Өргөө кино театрууд ДЭЭЛТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ нартаа билетийн үнийг 50% хөнгөлөх бол Тэнгис кино театр өөрийн 6 жилийн ойн хүрээнд зарласан хямдралаасаа дахин хямдруулж ДЭЭЛТЭЙ ИРСЭН хүмүүст 1000 төгрөгөөр үзвэр үзэх эрх (цааш…)
Хүн төрөлхтөн харь гаригийхны бүтээл

Хүн төрөлхтөн яагаад энэ дэлхийд оршин тогтнодог юм бол оо ?
Амьтан ургамал гэх мэт дэлхий дээр оршин тогтнодог амьд организм яаж үүсэн бий болсон юм бол оо?
Ийм эргэлзээг төрүүлж байв уу?
Өнөөгийн дэлхийд оршин тогтнож буй амьд биеийн гарал үүслийг эволюцийн онол, мөн бурхнаас үндэслэлтэй үүссэн амьд бие гэж 2 ангилан үздэг… Сүүлийн үед эрдэмтэд 3 дахь онолоо баталж эхэлж байна. Энэ нь амьд организм хүн төрөлхтөнг шинжлэх ухаанчаар бичвэл өөр гаригийн эрдэмтэд (харь гарагийхан) мухар сүсгээр бодвол бурхан биднийг бүтээсэн гэсэн онол руу дөхөж
Aмьдралын Mаркетинг
Компани ашигтай амжилттай ажиллахын гол эхлэл бол зах зээлээ судалж бизнес, маркетинг төлөвлөгөөг зөв гаргах нь ирээдүйд өндөр үр дүнд хүргэдэг. Хүн ер нь мэдээ орсон цагаасаа л өөрийнхөө амьдралын маркетингийг хийж эхэлдэг учиртай байх үүнийгээ маркетинг гэдэг мэргэжлийн нэршилээс илүүгээр Мөрөөдөл хэмээх төсөөллөөр орлуулдаг биз.
Сайхан мөрөөдөлтэй байна гэдэг хүнийг зорилготой өөртөө итгэлтэй болгодог. Бизнесийн болон Маркетинг төлөвлөгөө бол нарийн шат дараалалтайгаар үйл ажиллагаа явуулж байж сая амжилтанд хүрдэг байхад харин Мөрөөдөл гэдэг ойлголтыг тухайн үедээ сайхнаар төсөөлөвч хэрхэн хүрэх арга замаа тодорхойлж, төлөвлөдөггүй нь цаг хугацааны хувьд маш их зүйлийг алддаг байна. Мөрөөдөлд хүрэх зам ч тэр Маркетингийн төлөлвлөгөө ч (цааш…)
Залуучууд Facebook-ыг blog, twitter-ээс илүү сонгож байна
Өсвөр үеийнхэн болон залуучууд social media хэрхэн хэрэглэж байгаа талаар ерөнхий судалгаа гарсан байна.
Ихэнх өсвөр үеийнхэн facebook хэрэглэдэг ч twitter тийм ч их хэрэглэдэггүй нь тогтоогдсон байна. Мөн ямар нэгэн блог хөтлөх нь бас цөөн байсан талаар мэдээлжээ.
Блог хөтөлдөг өсвөр үеийнхэн болон залуучууд 2006 оны байдлаарх тоон дүнгээс бараг тал хувь болтлоо буурсан байна. Тухайн онд 12-17 насны өсвөр үеийнхэн 18-29 насны залуучуудаас 28% нь блогддог байсан бол 2009ны байдлаар энэ үзүүлэлт өсвөр (цааш…)
Нүд үзүүрлэгдсэн Өглөөний хөх луугаа нүдний цэцгий мэт хайрлаж, дэмжих цаг болсон биш үү…
Арлын оронд Монгол луу аюултай этгээдийн тоонд ороод байна. Сумогийн 68 дахь их аваргыг мэргэжлийн сумогоос хөөх эсэх асуудал дуулиан болон дэгдлээ. Энэ шуугианыг түүний амжилтын араас сүүдэр мэт дагадаг ээлжит хэл амны нэг хэмээн үзэж болох ч энэ удаад башё өнжүүлэхээс илүү шийтгэл хүлээж байгаа нь асуудлыг дэврээж байна. Хэрэв Д.Дагвадорж аваргыг мэргэжлийн сүмогоос хөөвөл түүний мөрөөдөл зогсоно. Яг одоо Асашёорюүгийн мөрөөдөл юу байж болох вэ?
Японы мэргэжлийн сумогийн хацү башёд түрүүлэн Эзэн хааны цомыг 25 дахь удаагаа хүртсэнээр түүхэнд гурав дугаарт бичигдээд байгаа талын Монголын хүү Д.Дагвадорж одоо Их аварга Тайхогийн 32, Чиёнофүжигийн 31 удаа түрүүлсэн дээд амжилтыг эвдэх л үлдсэн. Асашёорюүгийн өмнө энэ хоёр амжилтыг эвдэх зорилго байгаа нь ч тодорхой.
Мэргэжлийн сумод хэдэн жилийн өмнө хөл тавьж байсан монгол хүүгийн хүсэл мөрөөдөл энэ хоёр амжилтыг эвдэж Сумо бөхийн оргилд өөрийн нэрийг (цааш…)
Хуучин хүү
Нэтийн байдал шалав түргэн, цагийн улирал ороо босоо, банжигтай шанд, гоготой цайдмыг дагаж, хааяа нэг бор блогоос апдэйт суунаглана.
Дөрвөн провайдер цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун кейбордыг шарж, блогчин хүний сэтгэлийг бухимдуулна.
Айлын хаяагаар үхрийн коммент үргэлжилжээ. Yүгээр түүгээр хэдэн спам оодогнон давхина.
Хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг сайтыг өгсөн уруудан нүүж, нэг сүлжээг эргэн тойрон нутагласаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ.
Гавж Гамп хоймор сууж, бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Обод гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна.
Тэртээ гүүглийг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн яахоогоос (цааш…)
Гаапм Гаамп
Өчигдөр Боловсрол суваг үзээд үнэхээр их эгдүүцэв. Онцлог нийтлэлч гэдгээр нөгөөх хараал идсэн Гамп хэмээгчийг гаргав. Царайг нь гаргасангүй л дээ, яагаад гэдгийг нь гадарлаж л байна. Надаас өгсүүлээд “баруун гарын шанаа” өгчих хүн захаас аваад замаар нэг бий гэдэгт итгэлтэй байна.
Уул нь Гампын бичиж буй болон хөндөж байгаа санаа, ёгтлол таалагддаг л даа. Гол нь тэр хар ярианы хэлээр бичиж, монгол хэлзүйг террор хийж байгаа нь таалагдахгүйгээр барах уу, түүнийг нь бүүр үзэн яддаг болохоор “шанаа” өгөхөөс буцахгүй болоод байгаа юм. Ядаж байхад нэр нь хүртэл хайртай киноны Гамп шүү. Блог нийтлэлч буюу иргэний сэтгүүлзүй нь (цааш…)
Зарим нэг бодлоос…
2010 оны 1 сарын 17 ны өдөр. Македон улс Струмица… Унгар улсын Монголчуудтай Улс тунхагласны баяр тэмдэглэхээр очлоо. Нэг эгч яриан дундаа – Саяхан Халх Монголоос ирлээ! гэдгийн. -Хаана байдаг юм? гэж асуутал – Улаанбаатар л байхгүй юу даа! гэж – Өө чи Халх биш байсан юмуу? гэж дээрээс харсан харцаар өнцгөллөө. Монголд байхад зарим залуус – Би цэвэр ХАЛХ ! гэж байсан Цэвэр гэж зүйл байдаггүйг төрийн сүлдэндээ АРГА БИЛИГ-ээрээ анхааруулаад байхад ойлгохгүй эгчид юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Би, Жамбалсүрэнгийн Золбаяр. Комунистууд ургийн бичлэг устгаснаас хойших 3 дахь үе. Өөрийгөө, аавын талаа бодож Дөрвөд гэж танилцуулна. Ээжийн талаар Халх (цааш…)








