БҮГДЭЭРЭЭ-д тавтай морил
Ийн хэлэх таатай мөч та бидэнд тохиож байна. Иргэн танд олж авсан мэдээллээ түгээх эрх, боломж хэр байдаг билээ? Мэргэжлийн сэтгүүлчдийн мэдээлэл таны сэтгэлд тэр бүр хүрдэг үү? Үүнийг би бусдад хүргэхсэн дуулгахсан гэсэн мэдээллээ та богино хугацаанд хүртээмжтэй хэлбэрээр цацаж түгээж чаддаг уу? Хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч нь хурд, тэр дундаа мэдээллийн хурд юм гэдэгтэй та санаа нийлдэг үү? Сэтгүүл зүй өнөөдөр хоёр том ертөнц болон хуваагдаж уламжлалт мэргэжлийн сэтгүүлзүй, цахим технологид суурилсан иргэний сэтгүүлзүй гэсэн нэг чигийн салаа замаар эрчимтэй хөгжих хандлагатай байгааг та мэдэрдэг үү?
Тэгвэл бид танд шинэ сэтгүүлзүй-иргэний сэтгүүлзүйд зүтгэлээ нэмэрлэхийг санал болгож БҮГДЭЭРЭЭ сайтыг бүгдээрээ бүтээе хэмээн уриалж байна. Манай сайтад иргэн сэтгүүлчээр хот хөдөө, гадаад дотоодын хаана ч амьдран суугч, аялан бэдрэгч хэн боловч ажиллаж болно. Үр ачаа эрхлүүлж суугаа тэтгэврийн буурал, өглөө бүр эртлэн босдог гудамжны цэвэрлэгч, эрдмийн мөр хөөж яваа багш оюутан, харийн нутагт ажиллаж байгаа жирийн нэгэн гээд хэн боловч БҮГДЭЭРЭЭ сайтыг бүтээлцэж болно.
Үнэн бодитой, бусдын нэр төр, хувийн нууцад халдаагүй, элдвийн ёс бус үг хэллэг хэрэглээгүй, аллага хүчирхийлэл, садар самууныг сурталчлаагүй л бол ямар ч мэдээллийг чөлөөтэй илгээж болно.
БҮГДЭЭРЭЭ бол БҮГДИЙН талбар. Дээр дурдсан шаардлагаас өөр цензур байхгүй.
ИРГЭН СЭТГҮҮЛЧИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ
l ЁС СУРТАХУУНЫ БОЛОН ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭГ БАРИМТЛАХ
l ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ БАЙХ
ИРГЭН СЭТГҮҮЛЧ БҮРТГЭХ ЖУРАМ
Бүгдээрээ сайтад хэрэглэгч хоёр төрлийн статусаар бүртгүүлэх боломжтой.
1. Иргэн сэтгүүлчээр бүртгүүлэх. Энэ нь сайт дээр бичлэг оруулах эрх юм.
2. Санал бичих эрхтэй хэрэглэгч. Энэ эрхийг авахад шууд сайт дээрээс бүртгүүлэх боломжтой.
Иргэн сэтгүүлч болохын тулд:
1. Овог нэр, оршин суугаа газрын болон мэйл хаяг, ажил мэргэжил, сурч байгаа бол сургуулийн нэрээ бичиж, бидний info@bugdeeree.mn хаяг уруу илгээнэ.
2. Бид танд хэрэглэгчийн нэр, нэвтрэх нууц үгийг мэйлээр явуулах болно.
Бидний хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын 209 тоот өрөө
Утас: 311780, И-мэйл: info@bugdeeree.mn
3. Мөн Иргэн сэтгүүлчийн бүргэлийг манай сайтын байранд ирж хийлгэх боложтой. Манайх долоо хоногийн даваа - баасан гаригт өглөө 9,00 - 18,00 цагт тогтмол ажиллаж байна.






