www.bugdeeree.mn » Хакүхо гэрлэжээ

Хакүхо гэрлэжээ

Энэ 3-р сарын башод амжилттай барилдаж, тэмцээнийг хошуучилж буй мэргэжлийн сүмогийн оозэки Хакүхо М.Даваажаргал 2-р сарын дундуур нэгэн их сургуулийн 4-р курсийн оюутан, нас чацуу Вада Саёоко гээч бүсгүйтэй гэрлэсэн нь өчигдөр ил болж, Японы сонин хэвлэлүүд мэдээлэв. Шинэхэн хос маань 3 жилийн өмнө 2004 оны 3-р сард, Хакүхог жүрё зиндаанд байхад ёкозүна Асашорюүгийн зохион байгуулсан үдэшлэгийн үеэр танилцсан аж.

Монголчуудын бахархал болсон озэки Хакүхо, Токүшима аймгийн чинээлэг айлын охин Вада Саёоко нар 2-р сарын дундуур Тоокёо хотын Сүмида дүүргийн захиргаанд гэрлэлтээ баталгаажуулж, аль хэдийн хотын төвд төвхнөж амжжээ. 3-р сарын тэмцээн дууссаны дараах өдөр буюу энэ сарын 26-нд хэвлэлийн бага хурал зарлаж, гэрлэсэн тухайгаа мэдэгдэх юм байна. Гэрлэх болсон тухайгаа Хакүхо “Уг нь ёкозүна болсныхоо дараа гэрлэе гэж бодож байсан ч хоёулаа гэрлэх хүсэлтэй болсон, мөн сайхан сэтгэгдэлтэйгээр 3-р сарын тэмцээнд зодоглоё гэж бодсон учраас батлуулсан” гэж ярив.

Сэтгэгдэл vлдээх

Your email is never published nor shared. Required fields are marked *
*
*