www.bugdeeree.mn » Online хэлбэрээр Англи хэл бие дааж сурах шилдэг, цогц арга

Online хэлбэрээр Англи хэл бие дааж сурах шилдэг, цогц арга

Сүүлийн үед манайхан гадаад хэл сурна гэхээр л гадаад орныг мөрөөдөн суух нь олонтой болжээ. Гэхдээ хэл сурна гэдэг юуны түрүүнд тухайн хүнийхээ идэвх санаачлага, цогц боловсронгуй арга барил хоёр юм. Нэг ёсондоо заавал хилийн дээс алхан суралцах шаардлагагүй гэсэн үг л дээ.

Хэрвээ та Англи хэлний дунд шатны мэдлэгтэй бол өнөөдөр Англи хэлийг үнэгүйгээр чанартай эзэмших боломж байна. Энэ бол online сургалтууд юм. Техник технологи хөгжсөн өнөө үед online хэлбэрийн сургалтууд олон олон давуу талтай болжээ. Танд санал болгох online сургалт бол BBC-ийн сургалт юм. Уг сургалтын хичээлүүд харьцангуй боловсронгуй. Тодруулвал хичээл нь тусгай нэвтрүүлэг, мэдээнүүд дээр тулгуурласан болохоор илүү өргөн хүрээтэй. Мөн дээр нь сонсох хичээлд гарах өвөрмөц хэллэгтэй шинэ үгсийг тусгайлан тайлбарласан байдаг. Түүнчлэн сонсох хичээлийг MP3, iPOd болон бусад зөөврийн сонсох хэрэгслүүдэд татаж авах боломжтой. Ингээд та нэг ёсондоо үнэтэй, янз бүрийн гарын авалга хэрэглэх шаардлагагүй болж байна гэсэн үг. Та сонсох хичээлээ, шинэ үгстэй нь хамт татаж аваад хаана ч явсан давтах боломжтой юм. Манайхны ярьдагаар 100% практик хичээл. Зүгээр нэг толь бичиг, дүрмийн ном шагайн суухын оронд яг өнөөдөр хэрэглэгдэж байгаа стандарт мэдлэгийг олж болох нь үнэхээр гайхалтай давуу тал юм.
BBC online сургалт BBC Learning English

6 Сэтгэгдэл

  1. Bayasgalan
    July 23, 2007 -д бичсэн.

    Англи хэл сурахдаа ямар толь бичиг хэрэглэж байна вэ гэдэг нь их чухал юм шиг санагддаг. Oxford -ын зузаан тайлбар толь их боломжийн. Намайг оюутан байхад МУИС-ын багш нар болж өгвөл англи үгийг англиар тайлбарласан толь их хэрэглэж бай гэж хэлдэг байсан. Тийм тольноос мэдэхгүй үгээ харахаар бөөн үгээр англиар тайлбарлачихсан байдгын. Гэхдээ дандаа бүтэн өгүүлбэрээр. Мэдэхгүй үг бага зэрэг байдагч ерөнхий утгыг нь ойлгочихдох. Ийм маягаар нэг бүтэн өгүүлбэртэй харьцах маягаар сурвал зүгээр байж болох л юм. Бас синоним(ижил төстэй утгатай)антоним(эсрэг утгатай)үгсийн тольтой болчихвол хэрэгтэй л байдгым.


  2. эрдэнэсайхан
    March 25, 2008 -д бичсэн.

    баярлалаа та бүхэнд хурдан хугацаанд л хэл сурмаар байна


  3. April 23, 2008 -д бичсэн.

    үгүй яахавдээ гэхдээ надад илүү хэрэгтэй байна. яагаад гэвэл би онлайн сургалтаар диплом бичиж байгаа юм аа танай site үнэхээр хэрэг болсон шүү баярлалаа санчирийнхаа


  4. April 6, 2009 -д бичсэн.

    saihan medeelel ogsond tnx


  5. Урнаа
    May 10, 2009 -д бичсэн.

    бүгдээрээ сайн уу. би 1 сайт олсон юм. хүмүүст хүргэмээр санагдаад. тун дажгүй юм байна лээ.МР дээ татаад бас сонсож болдог. за тэгээд ороод үзээрэй.www.learnrealenglish.com


  6. tsegi
    July 16, 2009 -д бичсэн.

    Hi
    End oruulsan site cini uneheer dajguim baa
    Iimerhuu site*uud baival dahij oruulaarai
    Aan neeree korea surahad iimerhuu site ba uu


Сэтгэгдэл vлдээх

Your email is never published nor shared. Required fields are marked *
*
*