www.bugdeeree.mn » Дцндговь аймгийн Адаацаг суманд байдал хэцүүдэж байна

Дцндговь аймгийн Адаацаг суманд байдал хэцүүдэж байна

Дундговь аймгийн Адаацаг сумын хувьд 168.7 мянган толгой мал өнгөрсөн оны эхэнд тоолуулж байсан бол одоогийн байдлаар 7 мянга 53 толгой малын хорогдолтой байна. Адаацаг суманд өнгөрсөн 10-н сараас эхлэн 25 удаагийн цасан шуурга шуурчээ. Үүнээс 18 нь онц аюултай үзэгдэлд тооцогдож байгаа юм. Хамгийн их хохирол учруулсан шуурга 1-р сарын 19, 20-ных байсан гэдгийг малчид хэлж байна. Цасан шуурга нэг тийшээ биш, олон талаас шуурч байгаа нь мал, цас ухаж идэх ямар ч боломжгүй болгож байгаа юм. 19-ний шуурганд Эрдэнэ-Очир гэдэг хүний 107 толгой мал ганцхан шөнийн дотор хорогдсон гээд бодохоор цаг тусам хөдөөгийн иргэдийн амьдрал хүндэрсээр байна. Дээр нь зарим үед нэмэх 2 хэм хүртэл дулаарч шөнө нь хасах 30-с дээш хүрч байгаа нь туурайн зуд давхар учраад байна. Өвс тэжээлийн хувьд Дундговь аймгийн төвд хуримтлагдаад байгаа багахан өвсийг сумдуудад хуваан олгож байгаа ч тэр нь хаанаа ч

 http://blog.banjig.net-с

Сэтгэгдэл vлдээх

Your email is never published nor shared. Required fields are marked *
*
*