www.bugdeeree.mn » ДОХ-ын Эсрэг Бэлдмэл

ДОХ-ын Эсрэг Бэлдмэл

ДОХ-ын 64 дэх халдвар тээгч илэрсэн. Төрөх үнэн шиг үхэх үнэн гэж хэлдэг ч зуурдын үхлээс өөрсдийгөө, нийгмээ хэрхэн аварч хамгаалах тухай санал бодлоо хуваалцмаар байна. Яагаад бид нэг л олдох энэ амь амьдралыг зуурдын жаргал, хэн нэгний санамсаргүй үйлдлээс болж орхих ёстой гэж. ДОХ гэгч аюултай өвчин гадаадын улс оронд гарчээ гэж зурагтаар үзэж, хөөрхийс гэж харамсдаг байсан бол одоо энэ аюул та бидний хажууд байна.

ХДХВ-ийн буюу ДОХ-ын халдварын анхны тохиолдол Монголд 1992 онд бүртгэгдэж байсан бөгөөд одоо улсын хэмжээнд 64 хүн өвчилсөнөөс 9 хүн нас бараад байгаа бөгөөд нийт бүртгэгдсэн тохиолдлын 79.6 хувийг эрэгтэйчүүд, 20.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Харин вирүсээр халдварласан эрэгтэйчүүдийн 80 орчим хувь нь ижил хүйстэн бэлгийн чиг хандлагатай хүмүүс байгаа бол эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь биеэ үнэлэгчид аж. ХӨСҮТ-өөс авсан мэдээгээр тус төвд энэ өвчний улмаас 14 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь тааруу байгаа гэнэ. Учир нь тухайн өвчтөнүүд ДОХ-ын өвчлөлийн төгсгөлийн шатандаа орсон учир вирүсийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Судалгаанаас үзэхэд, нийт ХДХВ/ДОХ-ын вирүсээр халдварлагсадын дийлэнх хувь нь 30-35 насныхан байгаа аж. Харамсалтай боловч бодит үнэн бол та энэ халдварыг тээсэн бол ямар ч эм эмчилгээ хийлгээд хэрэггүй. Үүний оронд эртхэн газар шороотойгоо дасах үүднээс шавар эмчилгээнд явах шаардлагатай болно. Доромжилж байгаа юм биш шүү. Үнэхээр ямар ч арга, эм бэлдмэл, эмчилгээ байхгүй. Тиймээс л энэхүү өвчнөөс өөрсдийгөө хийгээд өрөөлийг хамгаалах хэрэгтэй болоод байгаа юм. Энэхүү өвчин нь 2 замаар халдварладаг. Ахуйн болон бэлгийн замаар халдварладаг. Энэ тухай тайлбарлах нь илүүц биз ээ. Та бүхэн энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлага материалыг уншихыг зөвлөж байна. Урьдчилан сэргийлэхэд хамгийн өндөр магадлал бүхий хэрэгсэл бол “Ханьдаа Үнэнч” байх. Эхнэрээсээ, нөхөрөөсөө өөр хүнтэй бүү явалд. Хайртдаа үнэнч бай. Энэ л хамгийн шилдэг бөгөөд аюулгүй арга. Та хичнээн бэлгэвч хэрэглэсэн бай энэ халдварын вирус нь танд халдах л болно. Та бэлгийн замаар халдвар авсан хүмүүсийг бэлгэвч хэрэглээгүй тэнэгүүд гэх гээд байна уу? Тан шиг ухаантай арга хэрэглээд энэ өвчинг туссан гэдгийг анзаарахгүй орхиж болохгүй. Би танд нэгэн нууцыг хэлье. Бэлгийн замаар халдварладаг өвчинг судалдаг эмч, эрдэмтийн хурал дээр илтгэгч та нарын дотор бэлгэвч хэрэглэвэл ДОХ-ын халдвар тусахгүй гэж үзэж байгаа хүн байгаа бол гараа өргө гэж. Харин үүнийг сонссон эрдэмтийн нэг ч хүн гараа өргөсөнгүй. Юу ч мэдэхгүй хүмүүс биш, тэнд 500 гаруй эмч, эрдэмтэд байсан байна. Эндээс харвал та тэгж боддог бол хулхидуулчихсан байна. Бэлгэвч яг үнэн хэрэг дээрээ бол бизнес. Цагаа олсон, нүхээ олсон бизнес гэж үүнийг л хэлэх байх. Энэ аюулт өвчинөөс сэргийлцгээе хамтдаа. Бэлгэвч биш бие биедээ үнэнч байцгаая. Энэ нь цорын ганц ДОХ-ын эсрэг шилдэг бэлдмэл болно.

Сэтгэгдэл vлдээх

Your email is never published nor shared. Required fields are marked *
*
*