Арлын оронд Монгол луу аюултай этгээдийн тоонд ороод байна. Сумогийн 68 дахь их аваргыг мэргэжлийн сумогоос хөөх эсэх асуудал дуулиан болон дэгдлээ. Энэ шуугианыг түүний амжилтын араас сүүдэр мэт дагадаг ээлжит хэл амны нэг хэмээн үзэж болох ч энэ удаад башё өнжүүлэхээс илүү шийтгэл хүлээж байгаа нь асуудлыг дэврээж байна. Хэрэв Д.Дагвадорж аваргыг мэргэжлийн сүмогоос хөөвөл түүний мөрөөдөл зогсоно. Яг одоо Асашёорюүгийн мөрөөдөл юу байж болох вэ?
Японы мэргэжлийн сумогийн хацү башёд түрүүлэн Эзэн хааны цомыг 25 дахь удаагаа хүртсэнээр түүхэнд гурав дугаарт бичигдээд байгаа талын Монголын хүү Д.Дагвадорж одоо Их аварга Тайхогийн 32, Чиёнофүжигийн 31 удаа түрүүлсэн дээд амжилтыг эвдэх л үлдсэн. Асашёорюүгийн өмнө энэ хоёр амжилтыг эвдэх зорилго байгаа нь ч тодорхой.
Мэргэжлийн сумод хэдэн жилийн өмнө хөл тавьж байсан монгол хүүгийн хүсэл мөрөөдөл энэ хоёр амжилтыг эвдэж Сумо бөхийн оргилд өөрийн нэрийг








Сэтгэгдэл vлдээх