www.bugdeeree.mn » Leonardo Da Vinci-ийн суут бүтээлд хадгалагдаж байсан нууц кодыг тайлжээ

Leonardo Da Vinci-ийн суут бүтээлд хадгалагдаж байсан нууц кодыг тайлжээ

Энэ бол Da Vinci code киноны талаар биш. Бодит зүйл юм. Италийн хөгжмийн зохиолч, компьютерийн техникч Giovanni Maria Pala гэгч суут зураач Leonardo Da Vinci-ийн 15-р зууны сүүлээр зурсан “Сүүлчийн зоог” буюу “Last Supper” зурагт нуугдаж байсан нууц кодыг нээжээ.

Дээрх “Last Supper” зурагт хөгжмийн нот нуугдаж байсан бөгөөд энэхүү нотуудыг амилуулахад гашуудлын гэмээр аялгуу эгшиглэсэн гэнэ. Энэ кодыг хэрхэн нээсэн талаараа Giovanni Maria Pala хөгжмийн зохиолч “La Musica Celata” (”The Hidden Music”) нэртэй тусгай ном хэвлүүлэн гаргаж байгаа юм байна. Анх тэрээр “Last Supper” зураг дахь дагалдагчдын гар болон ширээн дээрх талх, бусад эд зүйлсийн байрлал зэргээс хөгжмийн нотуудыг олж харсан байна. Хөгжмийн зохиолч Giovanni Maria Pala-ны хувьд тэрээр талх болон ширээн дээрх эд зүйлсийг дагалдагчдын болоод Есүсийн гарны байрлалтай холбож чадсан хамгийн том нээлт байжээ.
Leonardo Da Vinci нь авъяаслаг зураач, зохион бүтээгч байсны зэрэгцээ хэд хэдэн төрлийн хөгжим чадвардаг тоглодог байсан гэдэг. Цаашид зураагчийн бусад бүтээлүүдэд ч иймрэхүү нууц код байхыг үгүйсгэхгүй юм.

/эх сурвалж:www.examiner.com /

нэмэлт мэдээлэл: Leonardo da Vinci-ийн уран зургийг онлайнаар судална

Нэг Сэтгэгдэл

  1. Burnee
    December 11, 2007 -д бичсэн.

    gaihaltai yum


Сэтгэгдэл vлдээх

Your email is never published nor shared. Required fields are marked *
*
*