www.bugdeeree.mn » Leonardo da Vinci-ийн уран зургийг онлайнаар судална

Leonardo da Vinci-ийн уран зургийг онлайнаар судална

Мэдээлэл технологийн хөгжил жирийн иргэдэд үнэхээр гайхмаар боломжуудыг олгосоор байна.
Дэлхийн суут зураач Leonardo da Vinci-ийн 15-р зууны сүүлчээр зурсан “The Last Supper” зургийн нарийн урыг харах гэж жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 350,000 хүн Итали улсыг зорьдог байна. Тэгвэл урлагийн гайхамшгийг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдрэхийг хүссэн тэдгээр хүмүүст зориулагдсан нэгэн веб сайт саяхан нээгджээ.
Энэхүү сайтад Leonardo da Vinci-ийн “The Last Supper” зургийн 16 миллиард pixel-ийн нарийвчлалтайгаар авсан хувилбарыг тавьсан байгаа юм байна.

Зураач Leonardo da Vinci -ийн энэхүү “The Last Supper” зургийн онлайн хэлбэрээр байрлуулсан хувилбар нь дээр дурьдсанчлан хэдэн сая pixel-ийн нарийвчлалтай болохоор үзэгч зургийн бүх хэсгийн тов тодоор харж, өөрийн дүн шинжилгээг хийж болох юм. Тухайлбал зураач Leonardo da Vinci тухайн зурагтаа гэрэл сүүдрийн хэрхэн гаргасан, хүний нүүрний хувирал болоод дотоод сэтгэлийг бийрээр хэрхэн дүрслэж чадсан гэхчлэн.

Түүнчлэн хүний нүдэнд тусамгүй жижиг хэсгүүдийг ч тодруулж харах боломжтой гэнэ.

Ингээд “The Last Supper” зургийг 16 миллиард pixel-ийн нарийвчлалтайгаар үзэж болох онлайн урланг та www.haltadefinizione.com хаягаар орж сонирхоорой.

Нэг Сэтгэгдэл

  1. Anonymous
    December 5, 2007 -д бичсэн.

    gaihaltai yumaa ih sonirholtoi bna


One Trackback/Pingback

  1. […] нэмэлт мэдээлэл: Leonardo da Vinci-ийн уран зургийг онлайнаар судална Өмнөх бичлэг: Хэвлэл мэдээллийнхний отолт Дараахь бичлэг: Монголын анхны “boy band’’-ууд төрсөн өдрөө тэмдэглэнэ Таг : соёл урлаг, уран зураг, хөгжим, хөгжмийн зохиолч, зураг, код, Леонард да винчи […]

Сэтгэгдэл vлдээх

Your email is never published nor shared. Required fields are marked *
*
*