www.bugdeeree.mn » Дэлхий бөөрөнхий биш

Дэлхий бөөрөнхий биш

“Дэлхий бөөрөнхий биш” гэж хэлвэл та намайг буцаад Магилланы өмнөх үеийн талаар ярих гээд байна гэж битгий бодоорой. Харин ч эсэргээрээ хурдацтайгаар өөрчлөн шинэчлэгдэж буй дэлхийн өнөөгийн нийгэм эдийн засгийн талаар гарсан номны тухай энд хэлэх гэсэн юм.

Нью Ёорк Таймс-н сэтгүүлч Томас Фрийдманы бичсэн “Дэлхий бөөрөнхий биш” хэмээх ном өнөөдөр олон хэл дээр орчуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрийн лидерүүд уншичгааж байна. Энэ ном бол зөвхөн удирдагч, улс төрчд болон лидерүүдэд зориулсан ном биш ээ. Даяаршиж буй дэлхийтэй, хувьсан өөрчлөгдөж буй орчинтойгоо хөл нийлүүлэн алхах хүн бүр заавалчгүй унших номын нэг юм.

Энэ номыг англи хэл дээр уншиж, энэ номны үнэ цэнийг яс махандаа тултал ойлгоход бидний цөөхөн Монголчууд хэлний бэрхшээл гэж нэг зүйлтэй тулгардаг. Ийм ч учраас уг номыг аль болох олон хүнд хүргэж, даяаршиж буй дэлхийн дүр зургийг бага ч болтугай үзүүлэе гэсэндээ Отгонпүрэвмаань дотны найзуудтайгаа нийлэн Монгол хэл дээр энэ номыг хөрвүүлэн “Дэлхий бөөрөнхий биш” нэртэйгээр гаргажээ. Та энэ номны талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл http://www.worldisflat.in.mn/ гэсэн хаягаар орж үзэж болно. Номын нээлт 6-р сарын 15-ны єдєр 12.00-13:00 цагийн хооронд Улсын Тєв Номын санд болох учир та яаравчлаарай.
Анд найз Отгонпүрэвтээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе!

5 Сэтгэгдэл

  1. June 10, 2007 -д бичсэн.

    Bayarlalaa and mini. Bainga urmaar tetgej bdagaas chini ih erch huch avdag shuu


  2. June 11, 2007 -д бичсэн.

    Үнэхээр монгол хэл дээр нь уншиж үзэхийг хүсч байсан шүү. Заавал авч уншина аа.


  3. Bayasgalan
    June 11, 2007 -д бичсэн.

    Биднээс хэн нэг нь 6 сарын 15-нд болох номын нээлтээс мэдээ бэлтгэж тэр өдөр энд нийтлэвэл сонирхолтой болох байхдаа…


  4. June 14, 2007 -д бичсэн.

    Bayasgalan-д,
    Тун догь санаа байна.


  5. Bayasgalan
    June 15, 2007 -д бичсэн.

    Тун догь санааг дөнгөж сая хэрэгжүүлээд bugdeeree,Буянцогт хоёроор магтууллаа.


Сэтгэгдэл vлдээх

Your email is never published nor shared. Required fields are marked *
*
*